Өндөг, нарийн ногооны үнэ хамгийн их өсжээ

Admin | 2022-04-12


Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сараас 3.1 хувиар өсжээ.

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийн судалгааг гаргажээ. Тэгвэл энэ сарын 6-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.1 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.9 хувиар өсжээ.

Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, өндөгний үнэ хамгийн их өсөлттэй буюу 11.6 хувиар нэмэгдсэн байна. Мах, гурилын үнэ тогтвортой байна. Харин шатахуун, цагаан будаа, талх, нарийн боовны, үнэ 0.9-7.7 хувийн өсөлттэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)