“Найман шарга”-д ам.долларын ханш 3175 төгрөг байна

Admin | 2022-04-13


Бид ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн Монгол Улсын гадаад валютын нөөц эрчимтэй буурч, арилжааны банкууд дахь ам.долларын бэлэн нөөц дуусаж, бэлэн бус хэлбэрээр, тодорхой хязгаартайгаар шилжүүлэг хийгдэж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар "Найман шарга арилжааны төв"-д нэг ам.долларыг 3175 төгрөгөөр худалдан авч, 3195 төгрөгөөр зарж байгаа талаар валютын арилжаа эрхлэгчид хэлж байна.

Мөн валютын ченжүүдийн тухайд хомстлыг ашиглан Монголбанкны зарласан ханшнаас хэт өндөр үнээр ам.долларын арилжаа хийж байгаад хяналт тавьж, зохицуулалт хийх хэрэгтэй. Учир нь ам.долларын ханш өсч, хомстол үүссэнээр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдалтай байгаа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)