Б.Гантулга: Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй, иргэдээс шимтгэл, хураамж авдаггүй

Admin | 2022-04-17


МИК-аас мэдээлэл өгч байна. Энэ үеэр МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ХХБ манай компанийн арван хувийг эзэмшдэг. Энэ мэдээлэл ил тод байдаг. Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк, арилжааны 10 банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү 8%, 6%, 5% нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог юм. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)