Манай улсад анх удаа нэвтэрч буй Түүхий тосны дамжуулах хоолойн тээвэр гэж юу вэ?

Admin | 2022-04-18


   Монгол Улсад анх удаа Газрын тосны үйлдвэр баригдаж байгаа. Энэхүү үйлдвэрийг дагаад мөн анх удаа Түүхий тос дамжуулах хоолой баригдаж байгаа билээ. Энэхүү хоолойг газрын гүнд байрлуулж байгаа юм. Дамжуулах хоолой нь түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар, найдвартай тээвэрлэх хэрэгсэл нь бөгөөд дэлхийн улс орнууд хэрэглээнд нэвтрүүлээд 100 гаруй жил болжээ.

Дамжуулах хоолойн хувьд зөвхөн цахилгаан эрчим хүч ашиглах бөгөөд энерги зарцуулалтын хувьд хамгийн бага зардалтай. Түүнчлэн тээвэрлэх сав, тээврийн хэрэгсэл, тээврийн замын үүргийг нэг дор гүйцэтгэдгээрээ онцлог юм байна.  

Газар доогуур барьж байгуулдаг тул хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бараг үгүй, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй, хоосон сав буцааж тээвэрлэдэггүй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ажилладагаараа давуу талтай аж. Дамжуулах хоолойн шугам сүлжээг бүхэлд нь автомат системээр хянаж удирддаг тул гэмтэл гарах, тос алдах эрсдэл маш бага байх аж. Дашрамд дурдахад манай орны газрын тос зууралданги чанар өндөртэй, парафинлаг тос учир уламжлалт тээврийн систем болох төмөр зам, авто замаар ил, халаалтгүй тээвэрлэхэд өртөг зардал, ашиглалтын үеийн төвөгшил өндөртэй байх ба тэдгээрийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын зардал дамжуулах хоолойн системтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)