Монгол Улсын мэдээлэл технологийн салбар, стартап эко системийн үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгын хүрээнд Голомт банк болон “Start venture builder” компани хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
“Start” компани нь энтерпренерүүдийг дэмжих, шинийг эрэлхийлэгч, инновацыг хөгжүүлэгч венчур биулдер төрлөөр ажилладаг бөгөөд одоогоор технологийн 9 стартаптай хамтран ажиллаж байна. Эдгээрээс “ Зочил”, “Гэрү”, “Melearn” зэрэг компанийн үйлчилгээ олон нийтэд танигдаж, шинэлэг шилдэг шийдлүүдийг хүргэж байна.
“Start” нь ирээдүйд олон улсад нэвтэрч тэлэхүйц бизнес моделийг эрэлхийлж байгаа ба хамтран ажиллаж буй болон бусад стартап компанийг дэмжих, цаашлаад Монгол Улсын стартап эко системийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкны хувьд Монгол Улсын мэдээллийн технологийн салбар, стартап эко системийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах болон олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад нь дэмжих зорилтоо улам өргөжүүлэхээр ажиллаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 20 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14