Х.НЯМБААТАР: Шивээхүрэн хилийн боомтыг энэ сардаа багтаан нээнэ

Admin | 2022-04-19


Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт газар дээр нь ажиллаж, үүрэг чиглэл өгсөн байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дараагийн Засгийн газрын хуралдаанаар тээвэрлэлтийг зохион байгуулах шинэ төрөл хэлбэрийг танилцуулна. Үүнд төмөр зам, дүүжин тээвэр мөн 5G сүлжээ ашиглан жолоочгүй тээвэр явуулах зэрэг хэлбэрүүд бий. Эдгээрээс аль төрөл нь манай улсын боомтуудад эдийн засгийн үр өгөөжтэй, хурдан шуурхай шийдэгдэх нь гэдгийг танилцуулах үүрэг авсан.

Мөн Ханги-Мандлын боомтод очиж ажиллахдаа хагассайн өдөр нэмэлтээр ажиллах, оройн 20:00 цаг хүртэл буюу  уртасгасан цагаар ажилладаг байх шаардлагыг тавьсан.

Энэ хүнд цаг үед ААН, төрийн байгууллагуудад хамтран нэг зарчимтай, нэг үйл хэрэгтэй байж чадвал экспортоо тогтвортой нэмэгдүүлж чадна.

Мөн Монгол Улсын хоёр дахь том боомт болох Шивээхүрэн хилийн боомтыг энэ сардаа багтаан нээхээр болсныг БНХАУ-ын талаас дипломат шугамаар мэдэгдсэн нь томилолтын хамгийн том үр дүн байсан” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)