
Он гарсаар дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 1,680 иргэн орон сууцны 6 хувийн зээлд хамрагджээ. Дээрх зээлдэгчдэд нийт 141.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн юм.
Тэгвэл ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн:
- 1,161 нь буюу 69 хувь нь Улаанбаатар хотод,
- 519 нь буюу 32 хувь нь орон нутагт авсан байна.