Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлт 2021 оны эхний 11 сарын мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний 11 сард 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 673.3 сая ам доллароор өсжээ.
Төлбөрийн тэнцэл
Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний 10 сард 294.3 сая америк долларын алдагдалтай байсан бол 2021 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 274.1 сая ам доллароор өсөж алдагдал 568.4 сая ам доллар болсон байна.
Мөнгө, зээл
Мөнгөний нийлүүлэлт /М2/ 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 /17.2%/ их наяд төгрөгөөр өслөө. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.3 их наяд төгрөг болж өмнөх сараас 173.4 /0.9%/ тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.3 /19.2%/ их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн дүнд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 4.9%, чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 10.0% болжээ.
Төсөв
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Инфляц
2021 оны арван нэгдүгээр сард инфляц 10.5% гарсны 5.0 нэгж буюу 47.6 хувиар хүнсний бүлэгт нөлөөлж байна. Инфляцад импортын барааны үнэ 50.4 хувиар нөлөөлж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06