Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ руу гараад бараг гурван жил болж байна. Түүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-аас авахад оролцсон, “Оюутолгой”-н Дубайн гэрээнд нөлөөлсөн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж АТГ-аас шалгаж байсан. Шалгалтын үеэр буюу 2019 оны наймдугаар сарын 26-нд Ч.Сайханбилэг эмчилгээнд явах нэрээр сарын хугацаатай өргөдөл гаргаж Монгол Улсын хилээр гарч АНУ-д очсон байдаг. Улмаар сарын хугацаагаа дахин нэг сараар сунгах зөвшөөрөл хүсээд ор сураггүй алга болсон.
Хачирхалтай нь манай хуулийн байгууллага байршлыг нь тогтоосон гэх хэр нь өнөөг хүртэл интерполоор эрэн сурвалжлаад Ч.Сайханбилэгийг авчирч чадахгүй байгаа юм. Ч.Сайханбилэг АНУ-д очингуутаа “Амстердам Партнерс” олон улсын хуулийн фирмийг хөлсөлсөн нь гол асуудал хэмээн тайлбарлаж байгаа.
Ямартай ч Ч.Сайханбилэг тухайн үед АТГ-аас шалгагдаад яарч сандарч гарахдаа дипломат паспортоороо гарсан гэдэг. Тэгвэл тус паспортын хүчинтэй хугацаа дуусгавар болж байгаа нь ойлгомжтой. Ерөнхий сайд байсан хүн дөрвөн жил төрийн хамгаалалтад байх заалттай боловч Ч.Сайханбилэг төрийн хамгаалалтаа хаяад дипломат паспортоо өвөртлөөд явсан хүн. Тэгэхээр нэгэн үе Монгол Улсын ерөнхий сайд гэгдэж явсан эрхэм АНУ-д харлаж хаа нэгтээ нуугдаж суугаа болж таарлаа. Тэрбээр үе үе цахим орчинд “Удахгүй монголд очно” эсвэл “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?” хэмээн доог дохуу хийж суудаг. Үүгээр зогсохгүй гэр бүлээ хүртэл татаад хажуудаа авихсан байгааг бид харж л байгаа. Түүний эхнэр АНУ-д оччихсон дэлгүүр хэсээд явж буй зургаа эрээ цээргүй тавьдаг. Охин нь хуулийн фирмийн үйл ажиллагааг нь хариуцаж байгаа гэх.
Ямартай ч паспортын үйлчлэх хугацаа дуусгавар болох үед АНУ-д цаашид харлаад үлдэх үү, эсвэл эх орондоо ирэх үү гэдэг нь асуулт хэвээр байгаа юм. Угтаа монголын хууль хяналтын байгууллага Ч.Сайханбилэг байтугайг интерполоор сурвалжлаад аваад ирдэг. Тиймдээ ч Ч.Сайханбилэгийг үнэхээр авчирч чадахгүй байна уу, эсвэл төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө холбоотой учир авчрахгүй байна уу гэсэн хардлага олон нийтийн дунд гарах боллоо. Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13