Ковидын шинэ мутацитай холбоотойгоор газрын тосны үнэ унажээ

Admin | 2021-11-30


2021.11.27  

Өмнөд Африкт B.1.1.529 гэж нэрлэсэн 50 гаруй мутаци, 30 орчим төрлийн баяжуулах уургаас бүрдсэн “Ковид-19”-ийн шинэ төрлийн “аймшигтай” гэж тодорхойлсон хувилбар дэгдсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Өмнөд Африкийн B.1.1.529 хувилбар дэгдэж, олон улс яаралтай арга хэмжээ авч эхэлснээс хойш газрын тосны үнэ 10 хувиар унасан байна.

АНУ-д газрын тосны фьючерс үнэ 11 хувиар унаж, нэг баррель нь 70 ам.доллар болсон бол, дэлхийн газрын тосны жишиг Брент төрлийн газрын тосны үнэ мөн адил буурч, нэг баррель 73 ам.доллар болж унасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)