ОХУ-д газар хөдөлсөн чичирхийлэл Дархан, Сэлэнгэ аймагт хүчтэй мэдрэгджээ

Admin | 2021-12-15


ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээллээ. Энэ нь нэг өдрийн дотор болсон хоёр дахь чичирхийлэл юм байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгдсан бөгөөд манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн.

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 21:44:51 цагт болсон гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.60 105.28

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)