Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 8 болон 6 хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар Шадар сайд өнөөдөр Ажлын хэсгийн гишүүд болон МИК, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх хариуг нь өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл ипотекийн санхүүжилтийн тогтолцоог унагаах гэж байна гэсэн арьсаа хамгаалсан буруу зөрүү мэдээлэл, ойлголтыг өгч эхэлсэн.
Тухайлбал 6.2 их наяадын 5.6 их наяадыг гаргасан Засгийн газартай хамтарч ажиллахаас татгалзаж байна гэсэн буруу зөрүү ойлголтыг өгсөн.
Манай Засгийн газар зохион байгуулалт тогтолцоог сайжруулахын төлөө ажиллана. Энэ тогтолцоог нураах зорилго хэнд ч байхгүй. МИК-ийг анх банкууд нийлж байгуулж байсан гэж ойлгосон. Гэтэл нэгдмэл сонирхолтой этгээд 80 гаруй хувийг эзэмшдэг болсон байна. Ижил тэнцүү оролцоотой байсан банкнууд явцын дунд арчигдсан, хамгийн бага хувийг эзэмшиж буй нөхцөл байдал илэрсэн. Тогтолцоо яагаад ийм болж хувирав. МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд найман хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлсөн. МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойлголт төрүүлж байна. Иймээс иргэдийн эрх ашиг, Засгийн газрын байр суурийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө