Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал эхэллээ

Admin | 2021-12-15


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дуулал эгшиглэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар өнөөдөр буюу 2021.12.16-нд Москва хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Орос-Монголын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбарт иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хэтийн төлөвийн талаар ярилцан харилцан санал солилцохоос гадна олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)