Баруун аймгуудын ноолуурын үнэ 75-80 мянган төгрөгт хүрч бууржээ

Admin | 2022-05-17


Ноолуурын үнэ тогтмол бага багаар унаж байгаа талаар мэдээлэл гараад байгаа билээ.  Ноолуурын ханш гуравдугаар сарын эхээр зарим аймгуудад килограмм нь 250 мянган төгрөг хүрч байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар “Эмээлт” захад ноолуур кг нь 70-90 мянган төгрөгөөр худалдан авч байна. 

Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Завхан зэрэг баруун аймгуудын ноолуурын үнэ 80 мянган төгрөг байгаа аж.

Ноолуурын үнэ хамгийн анх гарахдаа Сүхбаатар, Дорнод аймагт 200 мянга давж байв.

Ноолуурын үнэ ийнхүү тогтмол унаж байгаа нь хил гааль хаалттай байгаатай шууд холбоотой гэдгийн ченжүүд хэлж байгаа юм. Мөн энэ хэвээр байвал ноолуурын үнэ 50 мянган төгрөгт ч хүрэх болоод байна гэсэн юм. 

Харин энэ оны гуравдугаар сарын сүүлээр аймгуудад ноолуурын үнэ хэдэн төгрөг байсныг харцгаая.

Архангай-120-130 мянган төгрөг

Баян-Өлгий- 100-110 мянган төгрөг

Баянхонгор- 100 мянган төгрөг

Булган- 125 мянган төгрөг

Сэлэнгэ-130 мянган төгрөг

Говь-Алтай- 120-130 мянган төгрөг

Говьсүмбэр- 130-135 мянган төгрөг

Дорноговь- 125-150 мянган төгрөг

Дорнод- 145-155 мянган төгрөг

Өвөрхангай- 115-120 мянган төгрөг

Сүхбаатар- 130-145 мянган төгрөг

Увс-100-110 мянган төгрөг

Хэнтий- 140-145 мянган төгрөг

Төв-120 мянган төгрөг

Эрдэнэт хот- 120 мянган төгрөгийн үнэтэй байв. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)