Ц.Цогтбаатар “Абу Даби-2021” Гранд Сламаас алтан медаль хүртлээ

Admin | 2021-12-01


2021.11.28

Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй “Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр өмнө нь “Их дуулга” ангилалд гурван удаа түрүүлж байсан бөгөөд дөрөв дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялснаар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа.

Ингэснээр манай жүдо бөхийн Үндэсний шигшээ баг "Абу Даби-2021" Гранд Сламыг хоёр дахь өдрийн байдлаар нэг алт, гурван хүрэл медальтайгаар 41 орноос медалийн чанараар 3-р байрт бичигдэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)