Н.Мандуул: Алт ухаж байсан хүн гэнэт барилга барина гээд манайхаас зээл авчихсан, нөгөө зээл нь муудсан тохиолдол байна

Admin | 2022-05-23


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын ярилцлагаас онцлох хэсгийг хүргэж байна.

  • Өнөөдрийн байдлаар 220 шахуу тэрбумын зээл төлөгдсөн.
  •  Нөгөө зээлээ төлөх байтугай сураглаад олддоггүй байсан зээлдэгчид маань бүгд ирж уулзаад хэзээ төлөх үү, яаж төлөх үү гээд янз янзын санал тавьж байна.
  • Ингээд бид АТГ-ын хүсэлтээр бүх зээлийн материалаа тийш шилжүүлсэн. Яг үнэхээр зориулалтын дагуу юм уу эсвэл өөр тийшээ казинод тоглосон уу ч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг бол хууль хяналтын байгууллага тогтоох ёстой.
  • Чанаргүй зээлийг шийдэх дээр том ахиц гаргахгүй бол олон улсын аудитууд манай талаар таагүй дүгнэлт гадагш гаргана. Нэгэнт монголчууд бондын төлөлт дээрээ ийм асуудалтай явж байна гэдэг эхний дохио мессэж гадагшаа цацагдаад эхэлбэл бондын төлөлтүүд маань ч хугацаанаасаа өмнө нэхэгдэж болзошгүй. Ар араасаа муу мэдээ хөврөөд явчихна гэсэн үг. 
  • Ирэх жил хоёр ч том бондыг эргэн төлөх ёстой. Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг нь цаг алдалгүй хийе гэсэн чиглэлд эх үүсвэрээ бид бэлдээд явж байна. Нөгөө талдаа бонд эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийгээд эхэлсэн, Цааш нь хөрөнгө оруулагч нэг бүрчлэн хэлэлцээр хийж уулзах юм. Магадгүй нэг дор бүх төлөлт хийгдэхгүй. Болсон, зөвшөөрсөн хоёр талаасаа шат дараалан хаагаад хаагаад явна гэсэн үг.
  • Засгийн газрын баталгаатай бондыг 2013 онд Хөгжлийн банк гаргасан. Хэрвээ Хөгжлийн банк эргэн төлөлтөө хийж чадахгүй бол батлан даагч буюу Засгийн газар үүнийг төлөх гэрээний заалттай. Уг нь анх Хөгжлийн банкийг байгуулсан зорилго бол манайхаас олгосон энэ их хөгжлийн зээлүүд үр шимээ өгөөд, эргэн төлөлт нь хийгдээд, дараагийн төслүүдээ санхүүжүүлээд, гадаадад гаргасан бондуудаа төлөөд явж байх учиртай. Даанч тэгсэнгүй. 
  • Хөгжлийн банк төлж чадахгүй болоод улс орон дефолт зарласан тохиолдолд олон улсын жишгийг харж байхад 5-10 жил гадны зах зээлээс тэр улс хаагддаг. 
  • УИХ-ын хянан шалгах түр хороо идэвхтэй ажиллана гэж ойлгосон.
  • Алт ухаж байсан хүн гэнэт барилга барина гээд манайхаас зээл авчихсан, нөгөө зээл нь муудсан тохиолдол байна.
  • Хөгжлийн банк 11 жилийн дараа шинээр, шинэ бодлоготой төрөн гарна гэсэн амбиц хүлээлт миний хувьд байна. Үүнд өөрийнхөө хувь нэмрийг оруулах зорилготой ажиллаж байна. Нэгэнт ийм галтай газар орсон ухрахгүй, эхлүүлсэн ажлаа дуусгаж эцсийг нь үзнэ гэж бодож байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)