Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл хуралдлаа

Admin | 2022-05-22


Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 20-нд боллоо.

Хурлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам, Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журмын нэмэлт өөрчлөлтийн төслүүдтэй танилцаад нийт гишүүдийн зүгээс дээрх төслүүдийг зарчмын хувьд дэмжсэн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээний талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн ирэх есдүгээр сард болох дараагийн хурлаар банкны реформ болон хөрөнгө оруулагчдад татварын таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)