Дотоодын нийт бүтээгдэхүүн эхний улиралд 3.8 хувиар багассан байна

Admin | 2022-05-24


Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 9.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4 хувь буюу 368.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3,8 хувь буюу 208.1 тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

ДНБ өнгөрсөн оны эхний улиралд 14.8 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний улиралд 3.8 хувиар багассан байна. Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны эхний улиралд өмнөх улирлынхаас 0.5 хувиар нэмэгджээ. ДНБ, 2021 оны эхний улиралд 14.8 хувиар өссөний 5.3 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 2 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.9 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 5.8 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлж байсан бол энэ оны эхний улиралд 3.8 хувиар буурахад -6.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, -0.9 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 1.1 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.6 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татварт бүрдүүлсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)