Тэнцвэр.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч “Гэр” оймсны үйлдвэртэй хамтран Нийслэлийн 170 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд оймс бэлэглэлээ. Тус цэцэрлэг нь Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороонд байрлах бөгөөд 1000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Уг цэцэрлэг монгол уламжлал, ахуй соёлыг хүүхдүүдэд багаас нь суулгаж түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч ажилладаг байна.
Дашрамд дурдахад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ур ухаанаа шингээн үйлдвэрлэсэн цэвэр даавуун оймсоор цэцэрлэгийн багачуудыг баярлуулсан “Гэр” оймсны хамт олондоо баярлалаа. Мөн Нийслэлийн 170 дугаар цэцэрлэгийн хамт олонд баярлалаа. Монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ үндэсний үйлдвэрийг хэрэглээг багаас нь таниулж, хэвшүүлэхийг Тэнцвэр.мн сайтын редакцын зүгээс уриалж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо ачаа тээврийн битүүмжлэлээ шалга...
tentsver.mn | 7 цагийн өмнө
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулг...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 14 цагийн өмнө
Эмэгтэйчүүд улс төрөөс ангид байх хэрэгтэй гэх хэвшмэл ойлго...
tentsver.mn | 15 цагийн өмнө
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14