Шинэ он гарахад хэдхэн хоног үлджээ. Цар тахлын улмаас өнгөрсөн жил шинэ жилийн баярыг нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглээгүй. Харин энэ жил төрийн байгууллагаас бусад албан байгууллагууд шинэ жилийн баярыг тэмдэглэж болох талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн. Тиймээс ойрын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний төвүүдээр хөл хөдөлгөөн ихтэй байна.
Томоохон зах худалдааны төвүүдэд гацуур мод, чимэглэл худалдаалагдаж байна. Тиймээс гацуур мод, чимэглэлийн үнэ ханшны талаар сонирхохоор “Бөмбөгөр”, “Алтжин” худалдааны төвийг зорилоо.
Алтжин худалдааны төвийн нэг давхарт гацуур болон түүний дагалдах чимэглэлүүд өрөөтэй байлаа. Гэвч аль алиных нь сонголт бага харагдаж байв. Чимэглэл зарж буй худалдагч Г.Цэцэг "Чамин, тансаг загварын гоё гоё чимэглэлүүд нь олдохгүй байна. Байгаа хэд маань л энэ. Иргэд ч сонголтгүй учраас байгааг нь авч байна" гэв. Харин худалдан авагч Т.Эрдэнэ “Манайх сүүлийн хоёр жил хүүхдүүддээ гацуур мод засч шинэ жил тэмдэглээгүй. Энэ жил яалт ч үгүй тэмдэглэхгүй бол хүүхдүүд маань гомдоно. Манай гэр бүл ковидын үед юм үнэд орчихсон байхад ямар нэг хэрэгцээгүй худалдан авалт хийхгүй гэж ярьсан. Гацуур бол авахаас аргагүй. Гэхдээ хэтэрхий үнэтэй атлаа сонголт байхгүй байна. Одоо тэгээд л байгааг нь авч байна. 450 мянган төгрөгөөр сая авлаа” гэж ярив.
Гацуурын үнэ өндөр, намаасаа хамаарч харилцан адилгүй байх ба 250.000-550.000 төгрөгийн хооронд байна.
Гацуур чимэглэх бөмбөлөг: 10.000-35.000 төгрөг
Гэрлэн чимэглэл: 20.000-40.000 төгрөг
Нарийн урт саа: 1ш-2000 төгрөг
Хаалганы чимэглэл: 55.000 төгрөг
Гацуурын дээрх од: 15.000-30.000 төгрөг
Харин хотын төвд байрлах их дэлгүүр, худалдааны төвүүдэд гацуур илүү үнэтэй байв.
Дунджаар
2.1 метр -799.990 төгрөг
2.1 метр /гэрэлтэй/-999.990 төгрөг
2.8 метр /гэрэлтэй/-1.599.000 төгрөг
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 30 минутын өмнө
Т.ДАВААДАЛАЙ: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын...
tentsver.mn | 43 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14