Бөх сонирхогчид Монгол Улсын начин Э.Энхбатын төлөө залчирч, бичлэг оруулжээ Улсын начин Э.Энхбатыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хэрцгийгээр зодож хүнд гэмтэл учруулсан билээ. Өнөөг хүртэл Э.Энхбат начин ухаан ороогүй бөгөөд БНСУ-аас эх орондоо авчирч "Сонгдо" эмнэлэгт эмчилгээг үргэлжүүлж буй. Тэгвэл түүнийг нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа ч албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгэж буй. Тэгвэл “Монгол бөхийн хийморь” группт Э.Энхбат начинг хурдан эдгэрээрэй гээд дараах бичлэгийг оруулж, олон бөх сонирхогчид нэгдэж түүний төлөө залбирч байна. Харин Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаад корорнавирусын халдвар авч 407-р ангид эмчилгээ хийлгэж байгаа аж.