Архангай аймагт төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчиндсэн байж болзошгүй хэрэг гарсан билээ. Тэгвэл хоёр настай охины өмгөөлөгч Л.Баттогтох энэ талаар мэдээлэл хийлээ. Л.Батогтох "Хуулийн хүрээнд авч үзэх юм бол эх сурвалж гэж бий. Архангай аймгийн эмнэлэг охиныг онгон хальсны урагдалтай байна гэж үзсэн. Дараа нь тус аймгийн шинжээч эмч нар нь мөн үзсэн бол дүүргийн эмч нар ч мөн адил хариу хэлсэн. Тэгэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гарсан сүүлийн хоёр дүгнэлт эргэлзээтэй байна. Хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна гэж үзэж байна. Иймээс эргэлзээтэй байгаа учраас үүнийг Мөрдөн шалгах албаны тусгай субъект шалгадаг байгууллагад шалгуулмаар байна. Ингэхдээ гэрчээр анхлан шинжилсэн Архангай аймгийн шинжээч эмчийг дуудах байх. Мөн дүүргийн эмнэлгийн эмч нараас асууж байж бодит үр дүн гарах ёстой. Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагаанд журам зөрчсөн асуудал гарсан. Учир нь цагдаа болон прокурорын байгууллага охины ээжийг хохирогч буюу хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй. Өөрөөр хэлбэл, хоёр настай охинд өөрийгөө хамгаалах ямар нэгэн эрхзүйн субъект байхгүй байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 10 минутын өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 53 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14