Байнгын хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно

Admin | 2021-12-21


НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

  • 09.00 цагт Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд
  • 14.00 Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "Үндсэн хууль" танхимд
  • 16.00 цагт Боловсролын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "Их засаг" танхимд

 ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

  • 10.00 цагт  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах“Их Эзэн Чингис хаан” танхимд

  • 10.30 цагт  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

· “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох

· Бусад “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

  • 11.00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх“Их засаг” танхимд

  • 14.00 цагт Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

 · “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг“Их засаг” танхимд 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)