Б.ЖАВХЛАН: “Самурай” бондын 720 тэрбум төгрөгийг чанаргүй зээлүүдийг бүрэн бүрдүүлснээр төлнө

Admin | 2022-06-30


 Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын нэгдсэн чуулганы завсараар Монгол Улсын Хөгжлийн банкны зээл төлөлт, “Кью-Эс-Си” компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ оны зургаадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй байна. “Самурай” бондын тухайд иен, төгрөгийн хооронд харьцах өнөөдрийн ханшаар 720-иод тэрбум төгрөг төлөх учиртай. Энэ нь Засгийн газраас баталгаа гаргасан бонд учир үүнийг аль болох Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг бүрэн бүрдүүлж, тухайн банкаар өөрөөр нь төлүүлэх зорилт тавьж байна" гэв.

Хөгжлийн банкны мэдээллээр "Кью Эс Си" ХХК өчигдөр 192 тэрбум төгрөгийн зээлээ төлөөд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)