Төсвийн нийт тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ

Admin | 2022-07-01


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагч болон нийслэл, дүүргүүд, 21 аймгийн 4 674 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан болно.

Төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2021 онд:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 онд 14.3 их наял төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.

- Төсвийн тогтворжуулалтын санд 627.9 тэрбум, Ирээдүйн өв санд 967 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.

- КОВИД-19-ын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлого хэрэгжүүлж, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 онынхоос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувь хүрсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)