Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрээр "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын дэгийн тухай хуулиар УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн байгаа. Өнөөдөр УИХ-ын Түр хороо хуралдана. Тогтоолын төслийн агуулгын танилцуулахад 2019 оны УИХ-ын Оюутолгой ордын ашиглалтыг хангуулах тухай 92 дугаар тогтоолын саналыг харгалзан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газар зөвшөөрч байгаа. Нэгт, Монголын Засгийн газарт ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, хоёрт далд уурхайн бүтээн байгуулалтыг цуцлах, төлөвлөгөө боловсруулах талаар заалт бий. Мөн гуравт, далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн хөндлөнгийн аудит оруулах, дөрөвт, Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж,олборлолт эхэлтэл 2023 оны хоёрдугаар улирал хүртэл гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах тухай бий. Мөн Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах зэрэг заалт байгаа" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13