Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хотын түгжрэл иргэдийг хамгийн их бухимдуулсан асуудал. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг онцгой анхаараад, тодорхой шийдэл гаргасан. Одоо түгжрэл дээр онцгой анхаарахаар бодлогоо тодорхойлж байгаа. Гэтэл орж ирж байгаа төслөөс харахаар тодорхой үр дүн харагдахааргүй байна. 420 тэрбум төгрөг түгжрэлд шийдсэн. Нэмээд 100 сая долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа юм байна. Үндсэндээ 700 тэрбумаар түгжрэлийг шийдэхэд төсөвлөжээ. Тиймээс үр дүн гарах ёстой.
Төслөөс харахад Баянхошуу, “Өнөр” хороолол, Нарны замд 20 орчим км зам, Нарны замын өргөтгөл гээд 17 км зам тавина гэж. Хүний нүдэнд харагдаад, гарт баригдах зам тавьж болохгүй юу. Еэвэнгийн тал шиг энд тэнд үхрийн баас шиг юм тавих гээд байна. Түүний оронд Баянхошуунаас далан давхар, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Шар хад, Баянзүрхийн товчооноос 22-ийн товчоо хүртэл тойрсон тойрог замаа хийчихвэл энэ түгжрэл маш их буурна гэсэн судалгаа байгаа. Яармагийн гүүрнээс Нисэх буудал хүртэл хурдны зам тавьчих л даа. Дандаа ковидтой байхгүй. Яармагийн түгжрэл буурна шүү дээ. Мөн хэдэн гүүр байна. Зээл авч байгаа юм бол тодорхой үр дүн гарахаар ажил хиймээр байна” гэж хэлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13