Голомт банк "Ай Си Ти Групп" ХК-тай хамтран ажиллана

Admin | 2022-08-02


Голомт банк нь “Ай Си Ти Групп” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд технологийн үр ашигтай шийдлийг ашиглан илүү хялбар, илүү хүртээмжтэй үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх мөн блокчэйн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үүлэн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар дээшлүүлэх зорилготой цахим аймаг төсөл, Улаанбаатар хотын цахим дэд бүтэц “Смарт Сити” төсөл зэрэг олон талын шинэ боломж, шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллана.

“Зөв хүн, зөв шийдлээр, зөв ирээдүйг бүтээнэ” уриатайгаар дижитал экосистемийг Монгол Улсдаа цогцлоож буй Ай Си Ти Групп ХК нь 2011 оноос мэдээлэл технологийн салбарт нэвтэрч буй шинэ, шилдэг шийдлүүдэд дотоодын инженер, мэргэжилтнүүдийн ур ухааныг шингээн стратегийн үндсэн таван салбар болох Санхүү, Эрүүл мэнд, Боловсрол, Уул уурхай, Хөдөө аж ахуйн салбаруудад нэвтрүүлэн ажиллаж буй үндэсний 53 компанийн нэгдэл юм. 

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээнүүддээ дижитал шийдлийг үргэлж нэвтрүүлж, харилцагчдадаа шинэлэг үйлчилгээг хүргэдэг тэргүүлэгч банкнуудын нэг бөгөөд мэдээллийн технологийн Монгол компаниуд, тэдгээрийн дотооддоо хөгжүүлсэн технологи, системүүдийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулах стратегийн зорилтын цар хүрээгээ улам нэмэгдүүлэн ажиллахаар зорьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)