УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Өмнө нь авсан зээлүүд үр дүнтэй байсан уу. Улаанбаатарт үлгэр жишээ зам байна уу. Замын төсвөөр мөнгө иддэг. Зээл өгөхдөө гаднынхан ч иддэг, манайхан ч иддэг. Улаанбаатар хотын дарга орж ирсэн байна. Өөрийг чинь их өртэй гэж ярих юм. Өөрийнхөө өрийг төлж чадаагүй байж, хотын асуудлыг яаж шийдэх үү. Өрөөр үү. МАН энэ хүмүүстэй хариуцлага тооцохгүй юм уу. Энэ зээлийг авч хэрэггүй байх” гэв. Мөн үргэлжлүүлэн тэрээр “Мөнгө авч болохгүй ажлууд бий. Та 74 ААН-ийн зөвшөөрлийг цуцалсан. Өмнөх хотын дарга нар хийж байгаагүй. Түгжрэлийг бууруулахад бас мөнгөгүй шийдэх зүйл байна. Тухайлбал, дуу дуугаргаж явдаг том дарга нар зам хааж явахгүй байх талд нь та анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13