Д.СУМЪЯАБАЗАР: Газар чөлөөлөлтийг хийхээс өөр аргагүй

Admin | 2021-12-22


УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар автозамын түгжрэлийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Хотын дарга Д.Сумъяабазарт хандан асуулт асуусан юм. Энэ талаар тэрээр дараах тайлбарыг өгөв. Д.Сумъяабазар “Банкны асуудлыг надтай холбох гээд хэрэггүй. НИТХ-ын АН-ын бүлгийн гишүүдтэй их ойр ажиллаж байгаа шүү дээ. Улаанбаатар хотыг болохгүй байгаа юм шиг, бүтэхгүй талаас нь яриад байна л даа. Ажил аваад жил гаруй хугацаа өнгөрч байна. УИХ дээр танилцуулж байж, хотын том ажлууд явах юм билээ. Жишиг зам гэвэл 33-ийн уулзвар байна” гэв. Мөн “1 сая 597 мянган хүн Улаанбаатарт байна. Газар чөлөөлөлтийг хийхээс өөр аргагүй. Ажлаа авсан цагаасаа газар чөлөөлөлтийн ажилд цаг гаргаж сууж судалгаа хийсэн. Гэхдээ дахин төлөвлөлтөд орсон газартай иргэд газраа их өндөр үнээр үнэлж байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)