Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн ял оноогоод байгаа билээ. Түүний охин Б.Хулан цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны төгсгөлд Монгол Улсын прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл хэргийн чинь төлөө энэ хэрэгт яллаж байна” гэж хэлсэн. Дээрээс ирсэн тушаал биелүүлэгч өрөвдөлтэй тэр хүнд ингэж хэлэхээс өөр үг олдоогүй биз. Учир нь миний аавд, миний ахад хийсэн нэг ч буруу зүйл байхгүй. Миний аав Монгол Улсыг ардчилсан, эрх чөлөөт, тусгаар улс болгон хөгжүүлэх олон жилийн тэмцлийнхээ хугацаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ улсын ардчилал, эрх чөлөөнд халдахыг завдсан хэнтэй ч шударгаар тэмцсээр ирсэн.
Аавын минь хувьд Монгол Улсын хараат бус дархан байдал юунаас ч эрхэм, хамгаас үнэ цэнтэй зүйл нь. Гэвч энэ улсын сайн сайхан ирээдүйд занал хийлэгч, ардчиллыг үзэн ядагч, ард түмнийг ядуу тарчиг байдлаар барьцаалан зөвхөн өөрийн атгаг хүслээ гүйцэлдүүлэгч, хомхой шуналт сэтгэлтэй хүмүүс аавыг минь огт хийгээгүй хэргээр гүтгэн доромжилж шоронд хорилоо. Тэдгээр мунхаг хүн аавыг минь шоронд хийснээр санасандаа хүрсэн мэт бодож суугаа байх. Тэгвэл та нарын балчир ухаан дэндүү тэнэг буруу сэтгэж байна даа гэж хэлье.
Миний аав шиг ховорхон төрөх зоригтон ийм зүйлд нугардаггүй, хугардаггүй юм шүү. Монголын ардчиллыг өөрийг нь, үр хүүхдийг нь, удам судрыг нь доромжилсны төлөө аав минь та нар шиг новшийн хүмүүсийн нүглийг нүдээр чинь гартал тэмцэх болно. Ардчиллын үнэ цэнийг ойлгож мэдэрсэн ард түмнийг дарангуйлж, эрхшээлдээ байлгаж чадна гэж бодож байгаа бол ядарсан, ядуу энэ хүсэл хэзээ ч биеллээ олж байгаагүйг энэ улсын, энэ дэлхийн түүхээс хараарай.
Амин хувиа бодсон шуналт бузрын хүсэл чинь одоо биелсэн мэт санагдаж сагсуурч байгаа та нарт дахин хэлэхэд үр чинь үлддэг хорвоо шүү. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр энэ бүх хэргийн үнэн нь тодрох болно. Тэр үед та нарын гэм нүгэл ил болж үр удам чинь та нарыг жигшин зэвүүцэж, тэд бүгдийн өмнө толгой гудайн гунигтайгаар амьдрах болно шүү гэдгийг тахир дутуу ухаандаа дахин дахин санаарай.
Миний гэр бүл аавынхаа гэм буруугүйг нотлох хүртэл хуулийг дээдлэн тэмцэх болно. Аавын минь гэм буруугүйг тогтоож, түүнийг цагаатган нэр хүндийг нь сэргээж чадах хараат бус, хүний эрхийг дээдлэгч, шударга шүүх засаглал энэ улсад байгаа гэдэгт ч эцсээ хүртэл бид итгэх болно.
Амаргүй энэ үед гэр бүлд минь асар их сэтгэлийн тус дэм, урам зориг хайрлаж, дэмжиж, хүндэтгэж, дуу хоолойгоо нэгтгэн, аавын минь төлөө тэмцэж байгаа сайхан сэтгэлтэй, ухаант олон мянган хүмүүст сэтгэлийн гүнээсээ талархаж байна. Шударга үнэн хэзээд ялна” гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13