Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэр бүхий 11 банканд шалгалт хийхэд зээл авсан иргэдээс 0.5-1 хувийн хүүг суутгаж авч байсан нь хууль бус үйлдэл хэмээн үзэж 20 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. Үүнийг даган банкууд нэг хувийн шимтгэлээ буцаан олгох асуудал үүссэнийг Хаанбанк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэг томоохон арилжааны банкуудаас тодруулахад “Одоогоор буцааж олгох эсэх нь шийдэгдээгүй” гэдэг хариултыг өглөө.
Банкууд хэрвээ буцаан олголтыг олгохгүй бол жилийн хэдэн тэрбумын орлоготой банкууд ердөө 20 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь. Харин иргэдийн шимтгэл төлсөн хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Энгийн жишээ татахад арилжааны аль ч банкнаас иргэн 3 жилийн хугацаатай 10 сая зээлэхэд шимтгэл 1 хувь нь 100 мянган төгрөг. Хугацаа хамаарахгүй 15 сая төгрөг зээлэхэд 150 мянган төгрөг. Мөнгөн дүн өсөх тусам банкны шимтгэлийн мөнгөн дүн өссөөр л байх болно.
Хамгийн их 1.5 сая харилцагчтай гэх ХААНбанкны хувьд харилцагчийнх нь тал нь 1 сая төгрөгийн зээл авлаа гэж бодоход шимтгэл нь 72.5 тэрбум төгрөг болж байх жишээтэй.
ИРГЭДЭЭС ШИМТГЭЛ НЭРИЙН ДОР БУЦААН АВСАН МӨНГӨН ДҮНТЭЙ ТАНИЛЦ
ХААНБАНК
Зээлийн хэмжээ- 8 их наяд /8,046,754/ төгрөг, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 137 тэрбум 491 сая төгрөг, цэвэр ашиг- 224.6 тэрбум төгрөг.
ТӨРИЙН БАНК
Зээлийн хэмжээ- 2.3 их наяд /2,323,859.1/ төгрөг, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 16 тэрбум 746 сая төгрөг, цэвэр ашиг- 111.2 тэрбум төгрөг.
ГОЛОМТ БАНК
Зээлийн хэмжээ- 3.5 их наяд төгрөг /3,537,989/, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 40 тэрбум 514 сая төгрөг, цэвэр ашиг- 26 тэрбум төгрөг.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Зээлийн хэмжээ- 4.9 их наяд төгрөг/ 4,902,779/, банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 39 тэрбум 897 сая төгрөг, цэвэр ашиг- 149 тэрбум төгрөг тус тус байна.
Д.Өөдөө
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт цагийн хязгааргүй дөрвөн...
tentsver.mn | 48 минутын өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 53 минутын өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 56 минутын өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13