Б.Сайнбаяр: Гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун импортлогдож байгаад төр хяналт тавих хэрэгтэй байна

Admin | 2021-12-22


Шатахууны чанартай холбоотой асуудлаар “Шатахуун хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос мэдээлэл хийв. Тус холбооны Б.Сайнбаяр “Өмнө нь шатахууныг хольж борлуулж байгаа асуудал яригддаг байсан бол одоо гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун импортлогдож  байна. Гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг импортлогч компаниуд  авто замаар тээвэрлэн хилийн боомтоор нэвтрүүлж байна. Үүнд төр хяналт тавих ёстой. Гэтэл хилийн хяналт муу байна. Гарал үүсэл нь тодорхой бус шатахуун чухам хаагуур борлуулагдаж байгааг төр олон нийтэд зарлах хэрэгтэй. Хяналт, шалгалт хийж байна гэдэг ч яг ямар шалгалт хийж, дүгнэлт нь хэрхэн гарсныг бодитоор танилцуулахгүй хэсэг хугацааны дараа асуудал замхардаг. Хэрвээ төр хянаж чадахгүй байгаа бол хөндлөнгийн хяналт хийж буй  олон нийтийн байгууллагад эрхийг нь олгох хэрэгтэй. Маш олон жолооч нар чанаргүй шатахуунаас болж автомашинд доголдол үүсч хохирч байгаа тухайгаа бидэнд хандаж илэрхийлсээр байна. Энэ дундаас хамгийн их хохирол амссан жолооч гэхэд л нийт 12 сая төгрөгөөр хохирчихоод байна. Уг жолооч Завхан аймгийн ШТС-аас шатахуун авсан уг жолоочийн Ланд 200 маркийн автомашиныг шатахуунаас болж доголдол үүссэнийг “Мөнххада” ХХК дээж аваад, тогтоочихсон байна. Тиймээс он гаргаад шатахуун импортлогчид чанаргүй шатахуун борлуулж, иргэдийг хохироож байгаа уг асуудалдаа хариуцлага хүлээж шатахууны үнийг бууруулах хэрэгтэй” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)