УИХ дахь АН-ын бүлэг Оюутолгойн асуудлаар завсарлага авлаа

Admin | 2021-12-23


УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх, ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр "Оюутолгойн асуудал улс орны хувьд чухал ач холбогдолтойг АН-ын бүлэг ойлгож байна. Гэхдээ хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Үүнийг Рио тинто талаас хэрхэн авч үзэж байгаа, Засгийн газар хэрхэн авч үзэж байгааг тодруулах шаардлагатай байгаа учир АН-ын бүлэг завсарлага авъя" гэлээ.

Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэгт маргааш өглөөний 10.00 цаг хүртэл завсарлага өгөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)