Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Admin | 2021-12-23


Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг хүргүүлээд буй. Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Н.Түвшинбаярын холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Энэ талаар шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч мэдээлэл өглөө. Тэрээр "Хэргийг хянаад, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзлээ. Улмаар прокурорт хүргүүлсэн. Түвшинбаярын тухайд гэм буруутай гэдэг дээрээ маргаагүй байхгүй. Гарсан хохирлыг төлж, барагдуулж байгаа. Одоогоор 3 тэрбум төгрөгийн хохирол төлж, барагдуулсан. Цаашдаа ч шаардлагатай хохирлыг төлнө. Н.Түвшинбаяр хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндэд их санаа зовж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад хохирол барагдуулахгүй байгаа гэж мэдээлээд байгаа нь үндэслэлгүй. Шаардлагатай бүх зардлыг төлж барагдуулж байгаа" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)