ҮЙЛ ЯВДАЛ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт болно

Admin | 2022-09-08


Улаанбаатар зочид буудалд

09:00 цагт “Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөх” сэдэвт семинар зохион байгуулна.

МУИС-ийн номын санд

09:00 цагт "Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацыг нэвтрүүлэх нь" эрдэм шинжилгээний хурал болно. Судлаачид илтгэл тавина.

10:00 цагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт болно.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт энэ оны гуравдугаар сарын 3-нд байгуулсан Иргэдийн оролцооны нэгдэл намын үйл ажиллагаа, онцлог болон вэб сайтыг тус намын дарга Ц.Оюунгэрэл, ерөнхий менежер Д.Хандсүрэн нар нийтэд танилцуулна.

Төв шууданд

11:00 цагт Цахим Хөгжил Харилцаа Холбооны сайд Н. Учрал E-Mongolia-д ажиллана.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт СЭМҮТ, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас COVID-19 цар тахлаас үүдэлтэй сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон коронавирусийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар хийсэн судалгааг танилцуулна.

12:00 цагт Тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авах, сурах хөгжих эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд залуучуудын эцэг, эхийн төлөөлөл болон "Ээлтэй Ертөнц" ТББ-аас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэлтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ.

Мишээл экспо зүүн талд

12:00 цагт Нийслэл дэх орон нутгийн оюутнуудын анхны жишиг дотуур байр болох “Оюутны хотхон” бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа асуудлаар төслийн талбайд мэдээлэл хийнэ.

Өмнөговь аймгийн 500 оюутан амьдрах тус дотуур байрны барилга 70 хувьтай баригдсан ч үлдсэн санхүүжилтийг шийдээгүйн улмаас хоёр жил орчим царцаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)