Голомт банк “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт туршлага хуваалцана

Admin | 2022-09-08


 НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, НЗДТГ, МҮХАҮТ хамтран маргааш буюу 9 дүгээр сарын 10-нд “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  НҮБ-ын гишүүн 193 орны Төрийн тэргүүнүүд хамтран 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүргэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг билээ. Нийт 196 зорилт, 17 зорилго бүхий уг бодлогын баримт бичгийг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэ санаачилгаа солилцох нь уг арга хэмжээний зорилго юм. 
Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны хамт олон бид энэхүү өдөрлөгт оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцах болно. Мөн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 5 дахь зорилго болох Жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой сайн туршлага, шинэлэг санаачилгаа дэлгэрэнгүй танилцуулах юм. Голомт банкны хувьд жендерийн тэгш эрхийг хангах Тогтвортой хөгжлийн зорилгыг хэдийнэ хэрэгжүүлсэн бөгөөд манай ажилтнуудын 65 хувь, нийт харилцагчийн 50 хувь  нь эмэгтэйчүүд байна. Мөн шийдвэр гаргах түвшинд буюу хэлтэс, салбарын захирлуудын 46, ТУЗ-ийн гишүүн болон Газрын захирлуудын 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг билээ. 
“Тогтвортой хөгжлийн зорилго” баримт бичигт 2030 он гэхэд бүх салбарт жендерийн тэгш эрхийг хангах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувьд хүргэх зорилт тавиад буй юм. Гэвч Монгол Улсын парламентын гишүүдийн 17.3 хувь нь л эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дундаж болох 25.5 хувиас ч доогуур үзүүлэлт бөгөөд бид дэлхийд 129 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Та бүхэн Голомт банкны асраар зочилсноор жендерийн тэгш байдлыг хангах нь яагаад чухал талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг авах боломжтой. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)