“Зах зээлд ханшийн савлагаа үүсэж, арилжааны банкууд гадаад валютын арилжаанд тодорхой лимит тогтоогоод байсан бол одоо ам.доллар ч гаргахгүй байгаа аж”
"Найман шарга" арилжааны төвд өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд ам.доллар 3260 төгрөг хүрээд байна. Харин Монголбанкны ам.долларын ханш 3220 төгрөг байна. Өнгөрсөн хавар ам.долларын ханш огцом өсч 3100 төгрөг гарсан. Үүнээс хойш бага багаар нэмэгдсээр өнөөдөр 3260 төгрөгт хүрчихлээ.
Арилжааны банкуудаас ам.доллар олгож байгаа талаар тодруулахад "ам.доллар гаргахгүй байгаа" гэв. Тухайлбал, Голомт банкны ажилтан "Манайд ам.доллар ихээр ч тэр багаар ч тэр гаргахгүй байгаа" гэсэн юм. Яг ийм хариултыг "Худалдаа хөгжлийн банк" мөн өгч байна. Харин найман шарга арилжааны төвд ам.доллар өссөнтэй холбоотойгоор гүйлгээ багассан байна. Хүн ч багатай байв.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт цагийн хязгааргүй дөрвөн...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13