Метал бэлдэцийн үйлдвэрлэл 2.2 дахин өсчээ

Admin | 2021-12-24


2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 27,649.9 мян.тн нүүрс, 1,223.1 мян.тн зэсийн баяжмал, 17,928.5 кг алт, 5,842.0 тн молибдены баяжмал, 8,618.9 мян.тн төмрийн хүдэр, 3,511.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 109.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 57.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 68.4 мян.тн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 60.2 мян.тн буюу 5.2 хувь, молибдены баяжмал 342.0 тн буюу 6.2 хувиар тус тус өссөн байна. Харин нүүрс 9,093.4 мян.тн буюу 24.7 хувь, алт 837.9 кг буюу 4.5 хувь, төмрийн хүдэр 99.3 мян.тн буюу 1.1 хувь, төмрийн хүдрийн баяжмал 772.0 мян.тн буюу 18.0 хувь, хайлуур жоншны хүдэр 8.6 мян.тн буюу 7.3 хувь, хайлуур жоншны баяжмал 5.5 мян.тн буюу 8.7 хувь, цайрын баяжмал 0.2 мян.тн буюу 0.3 хувиар тус тус буурчээ.

Мөн хугацааны гүйцэтгэлээр 3,776.0 мян.тн баяжуулсан нүүрс, 633.8 мян.тн нүүрсэн шахмал түлш, 8,681.9 тн катодын зэс, 33,082.2 тн металл бэлдэц, 33,041.1 тн металл цувимал, 3,744.4 тн ган төмөр хийц тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад баяжуулсан нүүрс 1,322.1 мян.тн буюу 53.9 хувь, нүүрсэн шахмал түлш 196.8 мян.тн буюу 45.0 хувь, катодын зэс 114.1 тн буюу 1.3 хувь, металл бэлдэц 17,801.0 тн буюу 2.2 дахин, металл цувимал 16,387.9 тн буюу 98.4 хувиар тус тус өссөн байна. Харин ган төмөр хийц 1,116.9 тн буюу 23.0 хувиар буурчээ.

2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 4,633.5 мян.бар газрын тос үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,071.1 мян.бар буюу 30.1 хувиар өссөн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)