Геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал төрийн ордонд боллоо. Баярын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүндэтгэлийн хурлыг нээж үг хэлэв.
Хуралд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай тэргүүтэй албаны төлөөлөл, Геодези зураг зүйн салбарын 140 гаруй ахмад ажилтан, салбарын аж ахуй нэгж байгууллагын нийт 500 гаруй төлөөлөл оролцсон аж. Хүндэтгэлийн хурлын арга хэмжээний үеэр Монгол Улсад Геодези зураг зүйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн түүхийг харуулсан “Геодези, зураг зүйн 90 жил” баримтат киног нийт үзүүлжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин Б.Рагчаа 1970 оноос эхлэн 1990 он хүртэл Монгол Улсын Геодези, зураг зүйн газрын даргаар тасралтгүй ажиллаж, нийт 765 инженер техникийн ажилтантай болтол нь хөгжүүлж, тус салбарын бат бөх суурийг тавьсан юм. Харин өнөөдөр энэ салбар дэлхийн нийтийн хэмжээнд мөрдөгдөж байгаа технологиудыг амжилттай нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэ шатанд гаргах зорилгоор Геопорталыг ашиглалтад оруулжээ. Мөн олон жилийн түүхт уламжлалт газар зүйн нэрнүүд мартагдах, дур мэдэн өөрчлөх зэргээс сэргийлэн ажиллаж байгаа юм.
Монгол Улсын геодези, зураг зүйн салбарт 282 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 10 мянга гаруй албан хаагч энэ салбарт ажиллаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13