
Улсын өсөх идэр начин Э.Энхбат таалал төгсжээ. Тэрээр олимпын аварга Н.Түвшинбаярт найман сар гаруйн өмнө зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. ГССҮТ-ийн эмч нар түүнд хоёр ч удаа мэс засал хийсэн ч өнөөдрийг хүртэл ухаан ороогүй юм. Ар гэрийнхэн нь түүнийг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэхээс гадна БНСУ-д цөөнгүй сар эмчлүүлсэн. БНСУ-ын эмч нарын зөвлөснөөр түүнийг зургаа хоногийн өмнө эх оронд нь авчран "Сонгдо" эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилж байлаа. Талийгаачийн ар гэр, хамаатан садан, ах, дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.