Б.ЛХАГВАСҮРЭН: Мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгож нэмэгдүүллээ

Admin | 2022-09-20


Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд боллоо. 

Хурлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар өсгөж, 12% болгохоор шийдвэрлэлээ.  Мөн банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэрийг гаргасан. Бодлогын хүүг чангаруулж байгаа нь хоёр дахь шатны давлагаа буюу КОВИД-19-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж бодлогын хүүгийн шийдвэрийг ийнхүү гаргалаа" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)