Ирэх оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр байлгахаар тооцсон байна. Гэвч зардал нь өндөр тусаж байгаа тул өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг Сангийн яам дэвшүүлсэн байна.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд Сангийн яамнаас төсвийн төслийн талаар мэдээлэл хүргэсэн юм.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дээр 1.4 их наяд төгрөгийг тусгасан. Иргэд 100 мянган төгрөгт дассан байгаа тул хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайтар тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт цагийн хязгааргүй дөрвөн...
tentsver.mn | 24 минутын өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 29 минутын өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 32 минутын өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13