
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдааны үеэр Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Түүнчлэн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдаад байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Элсэлтийн шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт...
tentsver.mn | 11 цагийн өмнө

Улс төр
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчи...
tentsver.mn | 12 цагийн өмнө






















Эдийн засаг
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07






