Нэгдүгээр сарын дундуур цасан шуургатай

Admin | 2021-12-26


Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх оны нэгдүгээр сарын төлөвийг гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадас Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 35°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 48 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 1214 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 34°С–аар хүйтэрнэ.Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 510 м/с байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дулаан, хур тунадас Хэнтийн ихэнх нутгаар бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 34°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно.Салхи ихэнх хугацаанд 48 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 1214 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Дундговийн хойд хэсгээр бага, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 34°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 510 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.

Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 35°С–аар хүйтрэнэ. Салхи ихэнх хугацаанд 49 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 1214 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)