Шинэ оны отгон долоо хоногийг сайхан мэдээгээр угтаж байна. Энэ өдөр улсдаа анх удаа 1500 сарлаг тоолуулсан Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Ц.Доржсүрэн Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраар хагас зуун жилийн хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын хөдөлмөрийн баатар боллоо.
Тэрбээр “Төрүүлж, өсгөсөн эцэг, эх, төр засагтаа их баярлаж байна. Би 16 настайгаасаа л мал дээр гарч, 52 жил мал маллаж байна. 52 жилийн турш мал маллахдаа 2005 онд улсын сайн малчин болж, 2012 онд улсын хэмжээнд 1500 сарлаг тоолуулж, 1000 сарлагны баяр хийж байлаа. Архангайчууд, тамирчууд, хөхнуурчууддаа “Баярлалаа” гэж хэлмээр байна. Залуу малчдадаа малаа сайн маллахыг зөвлөж, миний энэ амжилтад хүрэхийг хүсье” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13