Ам.доллар 3420 төгрөг болж буурчээ

Admin | 2022-10-12


    "Найман шарга" валютын арилжааны төвд өнөөдөр буюу аравдугаар сарын 13-нд ам.доллар 3420 төгрөг байна. Хоёр долоо хоногийн өмнө ам.доллар 3500 төгрөг даваад байсан бол өнөөдөр 3420 төгрөг болж буурчээ.  Зарим ченжүүдийн хэлж байгаагаар Арилжааны хүлээлтээс шалтгаалж ам.долларын ханш буусан. Дахиад ч бууна гэлээ.  

Иймд валютын ханш ямар үед өсөж, ямар үед буурдаг талаар товч тайлбарлавал.
Аливаа валютын үнийг бид валютын ханш гэж нэрлэдэг. Жишээ нь, зах зээл дээр “1 доллар = 100 иен, 1 евро = 70 рубль, 1 юань = 350 төгрөг” гэх мэт үнэ тогтдог. Яг л бусад барааны нэгэн адил энэхүү үнэ тухайн валютыг хэр олон хүн авах эсвэл зарахыг хүсэж байгаагаас хамаарч өөрчлөгддөг.

Хэрэв зах зээл дээр зарагдах хэмжээ нь худалдаж авах хэмжээнээс их бол үнэ буурна. Эсрэгээрээ бол үнэ ѳсдѳг.

Тайлбар байхгүй.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)