Эгийн голын усанд автсан 33 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Admin | 2021-12-27


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын  “Дуурга” баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км–т, сумын төвд/  энэ сарын 15-нд сумын төвийн урд  хэсгээр урсдаг “Эгийн гол”-ын мөс задарч халиа үүссэний улмаас сумын төвийн 2,4 дүгээр багийн 33 өрхийн хашаа усанд автсан, “ЗИЛ 131” автомашин, “КАМАЗ 4310” автомашин, “ГАЗ 66” автомашинууд голын усанд суусан тухай мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч хошууч Л.Ганзоригоор ахлуулсан 9 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн  25 хүн, 3 автомашинтай. Нийт 35 хүн,   4 автомашинтайгаар ажиллажээ. Улмаар “ГАЗ 66” загварын ачааны автомашины 250 метр, “КАМАЗ 4310” загварын ачааны автамашиныг 130 метр зайд тус тус мөсийг гудамлан зүсэж замыг чөлөөлсөний эцэст дээрх машинуудыг татаж гаргасан байна. Мөн усанд автсан 2, 4 дүгээр багийн 33 өрхийг аюулгүй зайд нүүлгэн шилжүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)