ТОДРУУЛГА: ОХУ-ын иргэд орж ирсэн нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

Admin | 2022-10-18


  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины цэргийн дайчилгаатай холбоотойгоор "Алтанбулаг" хилийн боомтоор Оросууд манай улс руу нэвтрэх нь олширсон. Үүнтэй холбогдуулан Оросууд орж ирж байгаа тохиолдол нь манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандаас тодрууллаа.

Тэрбээр "Оросууд рубль барьж орж ирээд эргээд монгол төгрөгөөр ам.доллар болгож сольж аваад Орос руу гарч байгаа тохиолдол байна. Монгол банкны ерөнхийлөгчийн хэлж байгаагаар нийт интервенцийн 50-60 хувь нь энэ байдлаар Орос руу гарсан гэж хэлж байсан.

Үр дүнд нь бид эдийн засгийн хүндрэлтэй байдалд орчхоод байгаа нь энэ. Нөөцөө алдчихсан.

Нэмээд нийгмийн асуудал байлгүй яахав. Намайг Африкт ажиллаж байхад тухайн улсын эдийн засаг дээшилж байсан. Гэтэл нийгмийн эмх замбараагүй байдал бий болж цагаачид орж ирсэн. Цагаачид сэргэлттэй байгаа эдийн засгийг нураачихдаг. Нийгмийн сөрөг асуудлууд тэр дундаа хулгай, дээрэм зэргээс үүдэн эдийн засгийг дарчихдаг. Гэвч энэ үзэгдэл дэлхийн улс орнуудад байдаг л зүйл. Харин бидний хүсэх зүйл бол хөрш хоёр улс маань тогтвортой байгаасай л гэж хүсэх ёстой юм. Эсрэгээрээ асуудал үүсвэл цагаачид орж ирэх нөлөөлөл нь дандаа сөрөг байдаг шүү" гэлээ. 

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)