"Төсөв-2023" олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бодлогын чиглэлийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрээр "2017-2019 онд Монгол Улсын эдийн засаг дунджаар 6.3 хувиар өссөн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувь өссөн. Оны төгсгөлд 2.6-3 хувийн өсөлт гарна гэдэг тооцоотой байна. Инфляц зорилтот түвшнээс давсан. Цаашид манай улсын эдийн засаг, инфляцад үзүүлэх хамгийн том эрсдэл бол ханшийн эрсдэл гэж үзэж байна. Гол салбаруудын үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа. Голлох бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй. Алт цар тахлын өмнөх үеэс найм орчим хувиар давуу байна.
Засгийн газрын гадаад үнэт цаасны үнэ унаж, өгөөжийн түвшин өссөн. Энэ нь цаашид гаргах гадаад үнэт цаасны хүү өндөр болох эрсдэлийг бий болгож байна.
Гадаад төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь ямар нэгэн асуудалгүй төлнө. 14 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг гурван удаа хямарсан. Энэ удаагийн хямрал хамгийн удаан үргэлжилж байна. Ирэх жил ханшийн эрсдэл хэвээр байна.
Засгийн газрын гаргах үнэт цаасны хүү өндөр тогтох эрсдэлтэй. БНХАУ-ын хилийн хязгаарлалтын улмаас ачаа эргэлт удаашрах эрсдэл ирэх онд ч хэвээр байна" гэж хэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 1 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13